analesta
2014-05-19
yuani gvren

Юань гүрэн 

1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай хаан Кайпин хотноо хятад ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” гэгчийг хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигыг буулгасан байна. Энэхүү  хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй бөгөөд нийт Монголчуудын дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Гэвч Шанду буюу Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ. Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюуу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн. 1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай хаан:v  1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу v  1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсна байна. 1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдүүдийн хүчийг ашигласан юм


Comments


Бичлэг: 6 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн


choloot tsagaa zow bolowson ongoruulex tuxai

Сүүлийн бичлэгүүд

. чингис хаан
. монголын түүхийн гайхамшиг
. түүхийн зураг
. баатарлаг түүх
. Дөчин түмэн монгол улс
. yuani gvren
. ih mongol uls
. hunnu
. хүннү
. монголын түүхийн кино

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© analesta




:-)
 
xaax