analesta
2014-05-19
ih mongol uls

Их Монгол улс  Их Монгол улсыг байгуулсанаар:  Ш  Монголын нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан олон аймгуудын хоорондын олон жилийн тасралтгүй аян дайн намжиж, саланги тасархай байдлыг эцэс болгосон. Ш  Монгол аймгууд нэг захиргаанд нэгдсэн нь Монгол улсын цаашдын хил хязгаар бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлсэн. Ш  Нэг захиргаанд нэгдсэн нь Монгол угсаатан бүрэлдэн тогтох үндсийг бүрдүүлсэн. Ш  Монгол аймгуудын нутгийн аялгуунууд бие биедээ шингэн уусаж улмаар монгол хэл, бичиг, утга зохиол бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлсэн. Ш  Тусгаар тогтнол бэхжиж, худалдаа, соёлын арилжааг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөг үзүүлсэн. Ш  Монголын төр ёсны уламжлал бүрэлдэн тогтсон.  Төр засгийн хүрээнд:  

  1. Мянганы систем
Ш  Хүчирхэг армийг байгуулах үндсийг бүрдүүлсэн.Ш  Мянганы ноёноор гол төлөв Чингэс хаанд үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг тавьж байсан.  
  1. Газар өмчлөл
Ш  Соёрхлын газар /Үүрд захирах эрхтэй-Төрөл төрөгсөд/Ш  Дархлагдсан газар /Үе улируулан захирдаг. Албатууд нь гагцхүү эзэндээ алба татвар төлдөг. Ж/нь: Сорхоншар, Илжигдэй гэх мэт. /Ш  Улсын буюу мянгатын нутаг /Мянгатын ноёдын  газар / 
  1. Төрийн бүтэц, зохион байгуулалт
Ш  Төрийн дээд эрх мэдэлтэн бол хаанШ  Улсын ванШ  “Сэцдийн зөвлөл”, “Их хуралдай”Ш  Улсын их заргач /Шихихутаг/Ш  Хишигтэн /шадар цэрэг/ь /Уг цэрэгт түмт, 1000-т, 100-т, 10-тын ноёд, чинээлэг малчдын дотроос эрүүл чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг сонгон авдаг журамтай байсан. / Хишигтэн нь дотроо хорчин, хэвтүүл, торгууд, баатар цэргүүд гэж эрх үүргээр нь ангилан хуваадаг байжээ. Ш  Түмэн /Баруун, төв, зүүн/ Эдийн засгийн хүрээнд:  Ш  Мал аж ахуйг хөгжүүлэхэд  онцгой анхаарч байв.Ш  Албан татварийн нэгдсэн системийг тогтоосон. Ш  Харь оронтой худалдаа, арилжааг хөгжүүлэх талаар анхаарч байв.Ш  Хот суурин газрыг байгуулахад эзлэгдсэн улсуудын гар урчуудыг өргөнөөр ашиглаж байв.    Чингэс хаан амь ахуйдаа өөрийн эзэлсэн газар орноо өөрийн 4 хүүдээ  хуваан өгсөн байдаг. Үүнд:  1.    Зүчи: Аму даръяа мөрний адаг буюу Хорезм, Сыр даръяа мөрний адгийн нутаг дэвсгэрийг өгсөн. Түүний орд Эрчис мөрөнд байжээ.2.    Цагаадай: Кашгар, Долоон ус, Мавренахрын сав газар оногдсон. Түүний орд Иль мөрний хөндийд байв. 3.    Өгөөдэй: Баруун Монгол, Тарвагатайн хязгаар оногдож байв. Түүний орд Чукучакт байв. 4.    Тулуй: Монголын уугуул нутаг оногдсон.  Судлаачдын дунд Чингэс хааны хийсэн байлдан дагууллын мөн чанарын талаар 4 янзын санал  байдаг.  1.    Монголын байлдан дагуулал нь бэлчээрийн төлөө явагдсан. 2.    Чингэс хаан тэргүүтэй Монголын язгууртнууд дотоодын улам бүр хурцдаж байгаа зөрчлийг номхруулах зорилгоор явагдсан. 3.    Монголын язгууртнууд бусад газар орныг булаан дээрэмдэхээ гол зорилгоо болгосон. 4.    Байлдан дагууллын шалтгаан нь Монголын аж ахуй ба нийгмийн байгууллын онцлогт нуугдаж байсан.  Өгөөдэй 1229 онд Их Монгол улсын эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа өөрийн эцэг Чингэс хааныхаа бодлогыг үндсэндээ хэрэгжүүлсэн. Үүнд:  Гадаад бодлогын хүрээнд:  1.    Төрийн албанд эрдэмтэй, туршлагатай хүмүүсийг ажиллуулахыг чухалчилсан. Ялангуяа суурьшмал иргэншилтэй улс орныг удирдахад туршлага ихээхэн дутагдаж байсныг харгалзан үзсэн. 2.    Байлдан эзэлсэн орнуудад өөртөө үнэнч хэмээгдэх хүмүүсийг томилж “даргач” нарыг томилсон. Даргач нарын гол үүрэг нь тус тусын газар орныг захирч ард олноос алба татвар цуглуулж хаанд барихад чиглэгдэж байв. 3.    Гадаад орноос авах алба татварын хэмжээг нарийвчлан тогтоосон. 4.    Худалдааны ажлыг дэмжих талаар ихээхэн анхаарч байв. 5.    Чингэс хааны гадаадад хийж байсан дайныг шууд үргэлжлүүлсэн.  Дотоод бодлогын хүрээнд: 1.    Төрийн зохион байгуулалтанд зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал: Засгийн хэргийн ерөнхийлөн захирах яамыг 1234 онд байгуулж Елюй Чу Цайг томилсон. 2.    Хишигтэн цэргийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийг улам тодорхой болгож эрх мэдлийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. 3.    Мянгатын системд зарим нэг өөрчлөлтийг оруулсан. 4.    Улсын өртөөг өргөтгөн зохион байгуулсан. Эхний үед 37 өртөөг байгуулсан. 5.    Шашныг адилхан хөгжүүлэхэд анхаарч Хархорум хотод сүм хийдийг байгуулсан. 6.    Алба татвар хураах ажлыг эмхлэн цэгцлэх зорилгоор 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хуулийг гаргасан. Өгөөдэй хаан 1241 оны 12 сарын 11-нд нас барсан бөгөөд түүнийг сэжигтэйгээр нас барсан хэмээн үздэг.  Өгөөдэйн дараа түүний хүү Гүюг 1246 онд хаан ширээнд суусан бөгөөд гадаад бодлогын хувьд эцгийн явуулж байсан бодлогыг үргэлжлүүлсэн. Тэрбээр Дөргөн хатны үед хавчигдан огцорсон сайд түшмэдүүдийг хуучин албан тушаалд нь томилж, шинээр пайз олгох, хүн амын тооллого явуулах, алба татвар, цэрэг татлагыг журамлах зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Мөн өөрийг нь хаан ширээнд суухад нь саад хийж байсны дээр Алтан ордыг Монголын төв захиргаанаас тусгаар байлгахыг хичээж, бие даасан бодлого явуулж байсан Батыг гэнэдүүлэн цохих зорилгоор өөрөө их цэрэг авч баруун зүг мордсон боловч зорьсондоо хүрч чадалгүй 1248 оны 04 сард Самарканд хотын орчим нас барсан. Түүнийг нас барсны дараа Монголын хаан ширээний төлөө тэмцэл улам хүчтэй болж Өгөөдэй, Цагаадайн угсааныхан, Зүчи, Тулуйн угсааныхантай тэмцэлдэж эхэлсэн. Улмаар 1251 онд Их Монгол улсын 4 дэхь их хаанаар Тулуйн том хүү Мөнх өргөмжлөгдсөн. Тэрбээр хаан болмогцоо өөрийг нь эсэргүүцсэн Цагаадайн угсааны 70 гаруй ноёдыг цаазалж, түүнийг илээр эсэргүүцсэн Гүюгийн их хатан Огул Каймишийг цаазаар авсан байна.  Мөнх хаан гадаад бодлогын хувьд өмнөх хаадуудын бодлогыг үргэлжлүүлсэн бөгөөд энэ нь газар нутгаа улам өргөтгөхөд чиглэгдсэн. Үүнд:  1.    Өөрийн дүү Хүлэгийг баруун зүг мордуулж Багдадын халифт гүрнийг эзлэхийг даалгасан.2.    Дүү Хубилайд Сүн улсыг байлдан дагуулах тушаалыг өгч урагш мордуулсан. 3.    Монгол нутгаа дүү Аригбөхдөө даалгасан. 4.    Өөрөө 1257 онд Сүн улсын үлдсэн хот тосгодыг эзлэхээр явж байгаад 1259 оны зун халуун хижиг өвчнөөр нас барсан.    Монголчуудын хийсэн аян дайн нь 2 талтай байсан. Үүнд:             Эерэг тал:: 1.    XIII зуунаас Монголд газар тариалан, хот байгуулалт, гар үйлдвэр, худалдаа арилжаа нэг үе сэргэн хөгжиж эхэлсэн. 2.    Монгол орныг эртний соёлт орнуудтай холбож соёлын нөлөө нэвтрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.3.    Монголын төрт ёсны уламжлалыг бий болгосон. 4.    Цэргийн зэвсэг, байлдааны ур чадварыг дээшлүүлэх, цэргийн хатуу сахилга батыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.  Сөрөг тал::1.    Бусад улсын хот тосгодыг эвдэн бусниулж, хүн ардыг хүйс тэмтрэн устгаж байсан.2.    Эзлэгдсэн орны ард түмэн давхар давхар дарлал мөлжлөгт орж ихээхэн нэрвэгдэж байсан. 3.    Улс орны соёлын үнэт зүйлсийг үлэмж хэмжээгээр устгасан. 4.    Олон цэрэг эрсийн амь нас болон тэдний гэр бүлд ихээхэн сэтгэл зүйн дарамтыг бий болгож байв.

Comments


Бичлэг: 7 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн


choloot tsagaa zow bolowson ongoruulex tuxai

Сүүлийн бичлэгүүд

. чингис хаан
. монголын түүхийн гайхамшиг
. түүхийн зураг
. баатарлаг түүх
. Дөчин түмэн монгол улс
. yuani gvren
. ih mongol uls
. hunnu
. хүннү
. монголын түүхийн кино

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© analesta




:-)
 
xaax